ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠤ ᠱᠠᠰᠢᠨᠲᠠᠨ ᠤ ᠲᠦᠪ ᠭᠠᠩᠳᠠᠩᠲᠡᢉᠴᠡᠩᠯᠢᠩ ᢈᠡᠢᠢᠳ ᠤᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ
logo
ᠦᠨᠳᠦᠷ ᢉᠡᢉᠡᢉᠡᠨ ᠵᠠᠨᠠᠪᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠨᠡᠷᠡᠮᠵᠢᠲᠤ ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠤ ᠱᠠᠰᠢᠨ ᠤ ᠳᠡᢉᠡᠳᠤ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ

Сайт шинэчлэгдэж байна...

Номын сан

Тус сургууль нь 110 уншигчийн суудалтай 13000 гаруй номын фондтой. Монгол номын фонд, Төвөд номын фонд, чөлөөт номын фондуудтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор манай номын сан монгол эрдэмтдийн төвөд хэл дээр зохиосон ховор зохиол бүтээлүүдийг дижитал хэлбэрт оруулах ажлыг эхлүүдээд байна.

НОМЫН САНГИЙН ЖУРАМ

НЭГ. Ерөнхий зүйл:

1.1 Сургуулийн номын сангаар үйлчлүүлэхийн тулд номын сангийн уншигчийн карт нээлгэнэ.

1.2 Номын сангийн карт нээлгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

1. Иргэний үнэмлэх болон оюутны үнэмлэх

2. 3х4 хэмжээтэй цээж зураг /1 хувь/

3. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

1.3 Номыг цэвэр нямбай ашиглах бөгөөд өнгө үзэмжийг алдагдуулах, элдэв зүйл зурж эрээчих, хуудас хавтасыг урж гэмтээх зэргийг хатуу хориглоно.

1.4 Олон хувьтай номыг 1-3 хоногийн хугацаатайгаар гэрээр олгох бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 300 төгрөгийн торгууль ноогдуулна.

1.5 Тогтмол хэвлэл, ховор ном, дипломын ажил, оюутны бие даалт, толь бичиг болон Төвд судар, эвхмэл бичиг гэх мэт цөөн хувьтай номыг гэрээр олгохгүй зөвхөн заалаар уншуулна.

ХОЁР. Үйлчлүүлэгчийн хариуцлага:

2.1 Ном үрэгдүүлсэн, номын хуудсыг урж гэмтээсэн бол ижил шинэ номоор эсвэл зах зээлийн үнийг 2 нугалж төлүүлэх бөгөөд номын сангийн хохирлыг 7-10 хоногийн дотор төлж барагдуулна.

2.2 Номын сангаар үйлчлүүлэхдээ номын сангийн карт, иргэний үнэмлэхний хамт авчирч үйлчлүүлнэ.

2.3 Номын сангийн уншлагын танхимд элдэв хог хаях, тамхи татах, юм идэх, дуу чимээ гаргахыг хатуу хориглоно.

2.4 Номын төлбөр барагдуулаагүй, уншлагын танхимд зохисгүй явдал удаа дараалан гаргасан тохиолдолд номын сангаар үйлчлүүлэх эрхийг нэг сар ба түүнээс дээш хугацаагаар хасна.

ГУРАВ. Номын сангийн электрон каталогын үйлчилгээ:

3.1 Элекрон каталогоор үйлчлүүлэхдээ хайлтын компьютераас хайх номын нэр, зохиолчын нэр, орчуулагч, редакторын нэр, баркод, дансны дугаар зэргээр ном хайж үйлчлүүлнэ.

МБШТөв Гандантэгчэнлин хийд
Улаанбаатар-38, 16040
МОНГОЛ УЛС

УТАС, ФАКС: 976-11-360164
И-мэйл: office@zbu.mn

Copyright © ZBU of Mongolia
/Undur Gegeen Zanabazar Buddhist University of Mongolia at Gandantegchenling Monastery/

"МЯНГАН МУТАРТ" ТББ-д бүтээв