ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠤ ᠱᠠᠰᠢᠨᠲᠠᠨ ᠤ ᠲᠦᠪ ᠭᠠᠩᠳᠠᠩᠲᠡᢉᠴᠡᠩᠯᠢᠩ ᢈᠡᠢᠢᠳ ᠤᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ
logo
ᠦᠨᠳᠦᠷ ᢉᠡᢉᠡᢉᠡᠨ ᠵᠠᠨᠠᠪᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠨᠡᠷᠡᠮᠵᠢᠲᠤ ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠤ ᠱᠠᠰᠢᠨ ᠤ ᠳᠡᢉᠡᠳᠤ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ

Сайт шинэчлэгдэж байна...

Нүүр хуудасБидний тухай Гандан-Манба эмнэлэг

Гандан-Манба эмнэлэг

Тус эмнэлэг нь Гандантэгчэнлин хийдийн захиргаа болон Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы Шашны Дээд Сургуулийн захиргааны 2011 оны шийдвэрээр байгуулагдсан болно.

Манай эмнэлэг нь эртнээс уламжлагдаж ирсэн уламжлалт анагаах ухааны уламжлалт оношийн дагуу :

1. Судас барьж оношлох
2. Европ эмнэлгийн лабораторийн шинжилгээг үндэслэн

Монгол оронд ургадаг байгалийн органик ургамал, эмт бодисыг ашиглан уламжлалт аргаар хийсэн тан, талх, үрлэн эмийг хэрэглэж мөн УАУ-ны таван засал болон хятад зүү төөнүүр заслыг өвчтөн тус бүрийн өвчний онцлогт тохируулан сонгон хэрэглэж өвчин эмгэгийг эмнэн засаж та бүхэнд үйлчилгээ үзүүлж байна.

Эм заслын эмчилгээ:

Ургамлын гаралтай эм тан

-Зүү төөнүүр

-Бариа засал

-Биологийн идэвхит цэгээр бумба тавих

-Цахилгаан соронзон долгионы аппарат

-Жин засал

-Шивүүр самнуур

-Ханах засал

-Соруул засал

-Бичил цус гаргалт

Шивүүр самнуур засал

Заалт: Гэмтсэн болон хямарсан цус шарын халуун, хуян шар уснаас шалтгаалсан хүзүү толгой, дал мөрний өвчнүүд, мэдрэлийн гаралтай өвдөлтүүдийн үед хийнэ.

Хориглох заалт:

Цусны эмгэг хий арвидсан эмгэгүүд, тамир дорой болон хөгшид нялхас, хоосорсон халуун, хаван өвчин, жирэмсэн болон нярайлсан эхчүүдэд хориглоно.

Гам: архи дарс, хэт хүнд халуун, хурц хоол ундыг цээрлэнэ. Даарах, ус бороонд норох болон хэт халах зэргээс сэргийлнэ.

Бумба тавих

Заалт: уушги, гуурсан хоолойн өвөрмөц бус үрэвсэл, уушгины зогсонгишил

Эсрэг заалт: арьс хэт мэдрэг байх, бумба тавих газар арьсны идээт үрэвсэлтэй, бие махбод хэт суларсан, тураалд орсон, ужлээс цус гарах хандлагатай.

Зүү эмчилгээ:

Заалт :

-Үрэвсэл намдаах

-Өвдөлт дарах

-Тайвшируулах

-Сэргээх

-Халуун буулгах

-Бодисын солилцоог сайжруулах

-Мэдрэлийн эмгэг

-Дотор

-Хүүхэд

-Арьс

-Тулгуур эрхтэн

-Чих хамар хоолой

-Эмэгтэйчүүд гэх мэт олон төрлийн эмгэгт хэрэглэнэ.

Гам:

-Салхинд цохиулж, бороонд норохгүй, даарч хөрөхгүй байх

-Хүйтэн усанд орохгүй байх

-Согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй байх

-Хэт халуун, хурц чанартай хоол хүнс хэрэглэхгүй байх

Жин засал

Заалт: Бадган, хийн чанартай хүйтэн эмгэгүүд, эс шингэсэн, хүйтэн цанх, хүйтэн шар ус, цус царцсан эмгэг.

Эсрэг заалт: Халуун чанартай цус шарын эмгэгүүд, хавдар, арьсны тууралт, цус алдалттай үед, идээт үхжилт үрэвсэл, нярай болон төрсөн эхчүүд.

Гам:

-Салхинд цохиулахгүй байх

-Даарахгүй байх

-Хэт халахгүй байх

-Чийг авахгүй байх

-Хүйтэн усанд гар хөл дүрэхгүй байх

Соруул засал

Заалт:

Үе мөчний үрэвсэл, ууц нуруу мөрний өвдөлт,уушги, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, амьсгал давхцах, цээж нурууны хэсэг газрын өвдөлтүүд, мэдрэлийн гаралтай янтах өвдөлтүүд, хуян ар усны эмгэгүүд.

Эсрэг заалт:

Арьсны тууралт, идээт үхжилт үрэвсэл, арьс хэт мэдрэг байх, тамир хэт суларсан, цусны өвчнүүд.

Бариа

Заалт:

-Зарим нэг өвчнийг анагаах

-Өвчнөөс урьдчилан сэргийлэх

-Зүрх судас амьсгалын зам

-Хөдөлгөөний эрхтний эмгэг болон гэмтэл

-Төвийн болон захын мэдрэлийн тогтолцооны эмгэг

-Хоол боловсруулах замын архаг эмгэг

-Шээс бэлгийн замын архаг үрэвсэл

-Арьсны халдварт бус эмгэг

-Чих хамар хоолой

-Нүдний болон бодисын солилцооны эмгэгүүд

-Мэдрэл сульдалын хам шинжүүдэд өргөн хэрэглэгдэнэ.

Эсрэг заалт:

-Арьсны идээт

-Мөөгөнцөр

-Үхжилт үрэвсэл

-Цусны өвчний цус алдалттай хурц үе

-Захын судас бүлэнгээр бөглөрөх

-Хураагуур судасны бүдүүрэл

-Захын судасны хатуурал

-Шарх, судасны цүлхэн

-Тромбофлебит

-Тунгалгийн булчирхайн томролт

-Идэвхитэй хэлбэрийн сүрьеэ

-Тэмбүү

-Ясны үрэвсэл

-Хортой болон хоргүй хавдарууд

-Цусны эргэлтийн дутагдлын 3-р үе

-Цусны даралт ихсэх, багасах, криз

-Шалтгаан нь тодорхойгүй хэвлийн өвдөлт

-Хэт өндөр халууралт

-Зүрх уушги, элэг бөөрний үйл ажиллагааны хурц дутмагшил

-Ходоод гэдэсний болон гэмтлийн ил шарх

-Биений юм ирсэн үе

-Жирэмсэн эмэгтэйчүүд

-Сэтгэцийн эмгэгүүд

-Согтуу үед бариа засал хийхгүй.

Цэгэн бариа

Заалт:

-Дотор

-Мэдрэл

-Гэмтэл согогын ямар ч өвчин

-Цусны эргэлт

-Амьсгалын замын өвчнүүд,

-Нуруу үе мөчний өвчин.

Эсрэг заалт:

-Өндөр халуурах

-Хурц үрэвсэл

-Сүрьеэгийн идэвхит үе

-Хортой хоргүй хавдар

-Зүрх судасны дутагдал

-Вен судасны өргөсөл

-Цусны даралт ихсэх өвчний хожуу үе

-Жирэмсэн эмэгтэй

-сарын тэмдэг ирсэн үе

-халуун өвчин цусны өвчний үед хориглоно.

Бүх биеийн бариа

Заалт:

-Зарим нэг өвчнийг анагаах

-Өвчнөөс урьдчилан сэргийлэх

-Зүрх судас амьсгалын зам

-Хөдөлгөөний эрхтний эмгэг болон гэмтэл

-Төвийн болон захын мэдрэлийн тогтолцооны эмгэг

-Хоол боловсруулах замын архаг эмгэг

-Шээс бэлгийн замын архаг үрэвсэл

-Арьсны халдварт бус эмгэг

-Чих хамар хоолой

-Нүдний болон бодисын солилцооны эмгэгүүд

-Мэдрэл сульдалын хам шинжүүдэд өргөн хэрэглэгдэнэ.

Эсрэг заалт:

-Арьсны идээт

-Мөөгөнцөр

-Үхжилт үрэвсэл

-Цусны өвчний цус алдалттай хурц үе

-Захын судас бүлэнгээр бөглөрөх

-Хураагуур судасны бүдүүрэл

-Захын судасны хатуурал

-Шарх, судасны цүлхэн

-Тромбофлебит

-Тунгалгийн булчирхайн томролт

-Идэвхитэй хэлбэрийн сүрьеэ

-Тэмбүү

-Ясны үрэвсэл

-Хортой болон хоргүй хавдарууд

-Цусны эргэлтийн дутагдлын 3-р үе

-Цусны даралт ихсэх, багасах, криз

-Шалтгаан нь тодорхойгүй хэвлийн өвдөлт

-Хэт өндөр халууралт

-Зүрх уушги, элэг бөөрний үйл ажиллагааны хурц дутмагшил

-Ходоод гэдэсний болон гэмтлийн ил шарх

-Биений юм ирсэн үе

-Жирэмсэн эмэгтэйчүүд

-Сэтгэцийн эмгэгүүд

-Согтуу үед бариа засал хийхгүй.

Хануур засал

Гам:

-Хатуу ширүүн үйл хөдлөл хийхгүй байх

-Даарч хөрөх хэт халууцаж болохгүй

-Хурц, тослог, гашуун, исгэлэн хоол цээрлэх

-Хөнгөн амархан шингэдэг хоол унд хэрэглэх

-Архи, дарсны төрөл, айраг уухыг 5-аас доошгүй хоног цээрлэх

-Сэтгэл санаа тайван байх

-Хануулсны дараах ойрын гам 7 хоног, холын гам нь 1 жил байна.

НУРУУНЫ МАССАЖНЫ ОР

Автомат дулаан массаж

Хүний биеийн хэлбэр галбирт зохицсон массажны ор нь автоматаар цэгэн эмчилгээ хийдэг. Энэхүү орон дээр тавтай хэвтсэнээр нурууны яс эрүүлжих муруй засагддаг. Гараар болон автоматаар ажиллуулж болно.

Чийгтэй халуун ууран эмчилгээ болон shiatsu массаж хийснээр нуруу эмчилэгдэнэ. Дотор талын дулаан тохируулгаар массаж хийвэл цусны эргэлтийг сайжруулж суваг болон захын судасыг нээн тэлж булчингийн зангирааг тавиулдаг.

Гадна талын дулаан тохируулга

Үүнийг байгалийн цэвэр хаш чулуугаар хийсэн ба хэт улаан туяа цацруулж өвдөж байгаа хэсэгт үйлчилнэ.

Дотор талын дулаан тохируулга

Хүний биед хэрэгтэй 15 төрлийн найрлага бүхий Силами гэдэг материалаар хийгдсэн ба энэ нь сөрөг ионыг цацрааж хүзүү бүсэлхий хөлний өвдөлтийг намдаана.

Хаш чулуун дулаан дэвсгэр

Байгалийн цэвэр чулуугаар хийгдсэн ба энэхүү бүтээгдэхүүн нь хөл болон нуруунд хэт ягаан туяаны тусламжтайгаар физик эмчилгээ хийдэг бөгөөд хөлний булчингийн зангирааг гаргадаг.

Дулаан зүү тавих үйлчилгээ

Дээр үед хүмүүс өвдсөн хэсэгтээ Artemisia гэдэг дулаан зүү эмчилгээний аргыг хэрэглэдэг байв. Харин одоо үүний оронд хэт улаан туяаг ашиглаж зүү тавьдаг боллоо. Shiatsu эмчилгээ

Энэ нь нурууны 2 талын зөөлөн эдэд булчин өвдөх бодисын солилцоо алдагдах нурууны гэмтсэн булчинг дахин сэргээх зэрэгт хэрэглэнэ.

Засах арга

Хэт улаан туяа нь чийглэг халуун уур нь нурууны яс болон зөөлөн эдийг богино хугацаанд сэргээснээр хурдассан цусны эргэлтийг хэвэнд нь оруулна.

МБШТөв Гандантэгчэнлин хийд
Улаанбаатар-38, 16040
МОНГОЛ УЛС

УТАС, ФАКС: 976-11-360164
И-мэйл: office@zbu.mn

Copyright © ZBU of Mongolia
/Undur Gegeen Zanabazar Buddhist University of Mongolia at Gandantegchenling Monastery/

"МЯНГАН МУТАРТ" ТББ-д бүтээв